Завхан аймаг 3 үгт хаягжилтыг аялал, жуулчлалын салбартаа нэвтрүүллээ

Байгаль орчин, аялал жуулчлалын яам what3words компанитай байгуулсан харилцан ойлголцлын санамж бичгийн хүрээнд аймгийн хэмжээнд аялал жуулчлалын салбарыг цахимжуулж, гадаад дотоодын жуулчдын аюулгүй байдлыг хангах, сэтгэл ханамжийг нэмэгдүүлэх зорилгоор “What 3 words цахим хаягжилтын систем” сэдэвт сургалтыг зохион байгууллаа.

Энэнхүү сургалтыг зохион байгуулснаар хаягжилтын аливаа хүндрэлгүйгээр аялал жуулчлалын салбарт үйл ажиллагаа явуулж буй байгууллагууд хаягаа амар аргаар түгээснээр гадаад, дотоодын аялагчид зорин очих газраа хялбархан олж очих боломжийг олгож байгаа юм.

what3words буюу 3 үгт хаягжилтын систем нь дэлхийн гадаргууг 3м х 3м шоо дөрвөлжинд хувааж тус бүрт нь дахин давтагдашгүй 3 үгт хаягийг оноож өгснөөрөө өндөр нарийвчлалтайгаар өөрийн байгаа байршлыг илэрхийлэх боломжийг олгодог. Энэхүү технологийг хүн бүр гар утсан дээрээ үнэгүй суулгаж интернет холболтгүй орчинд ч ашиглах боломжтой нь орон нутагт үйл ажиллагаа явуулж буй аялал жуулчлалын салбарын төлөөлөлд томоохон дэмжлэг болж байна.

Энэ МЭДЭЭ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Манай САЙТ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.