Назарбаевын охин парламентын дарга болов

Мягмар гарагт Нурсултан Назарбаев өөрийн хүсэлтээр албан тушаалаасаа татгалзаж, парламентын дарга Касым-Жомарт Токаевт ерөнхийлөгчийн ажлаа хүлээлгэн өгсөн.Тэгвэл Казахстаны парламент өчигдөр шинэ даргаараа Н.Назарбаевын том охин Дарига Назарбаеваг сонгосон байна.Парламентын дийлэнх буюу 97.7 хувийг эрх баригч Нур Отан намынхан бүрдүүлдэг юм.

Өдгөө 55 настай Дарига Назарбаева нь 2016 оны 9 дүгээр сараас Казахстаны парламентын дээд буюу Сенатын танхимын депутат болж, Олон улсын харилцаа, батлан хамгаалах болон аюулгүй байдлын асуудал эрхэлсэн хорооны даргаар ажиллаж байжээ.

Энэ МЭДЭЭ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Манай САЙТ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.