Жүжигчин С.Болд-Эрдэнэ, Ж.Оюундарь нар “Арслан” цом хүртлээ

Монголын тайз, дэлгэцийн нэрт найруулагч, жүжигчин, багш Гүрсэдийн Доржсамбуугийн 70 насны ойд зориулсан “Тэнгэр мэднэ” дурсамж, хүндэтгэлийн тоглолтыг Улсын Драмын эрдмийн театраас өнгөрсөн баасан гарагт зохион байгууллаа.

Энэ үеэр театрын шилдэг уран бүтээлчдэд олгодог нэрт найруулагч Г.Доржсамбуугийн нэрэмжит “Арслан” цомын эздийг шалгаруулах ёслолын арга хэмжээ боллоо.

Театрын шилдэг уран бүтээлчдэд таван жилд нэг удаа олгодог “Арслан” цомын Шилдэг эрэгтэй жүжигчнээр МУСТА С.Болд-эрдэнэ, шилдэг эмэгтэй жүжигчнээр МУГЖ Ж.Оюундарь нар тодорлоо.

“Арслан цом-2019”шагнал хүртсэн эрхмүүд

  • Шилдэг эрэгтэй жүжигчин :С.Болд-эрдэнэ /МУСТА/
  • Шилдэг эмэгтэй жүжигчин: Ж.Оюундарь/MУГЖ/
  • Шилдэг найруулагч :Н.Пүрэвдорж /УГЗ/
  • Шилдэг зохиолч: Ш.Гүрбазар /СГЗ/
  • Шилдэг зураач: С.Ариунболд
  • Шилдэг зүтгэлтэн: Б.Тунгалаг /МУГЖ/
  • Шилдэг сурган хүмүүжүүлэгч: Ц.Байгалмаа
  • Хүндэт цомын эзэн: ОХУ-ын ардын жүжигчин Лариса Егорова
  • Хүндэт цомын эзэн: Х.Эрдэнэцэцэг, Н.Туяа

Энэ МЭДЭЭ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Манай САЙТ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.