Япон, БНХАУ, БНСУ гурван улсын чөлөөт худалдааны хэлэлцээр болж байна

Япон, БНХАУ, БНСУ гурван улсын чөлөөт худалдааны 15 дахь ээлжийн хэлэлцээр дөрвөн өдөр үргэлжилж өнөөдөр өндөрлөх аж.

Токио хотноо зохион байгуулсан хэлэлцээр амжилттай болж, үр дүнтэй, бүх талыг бодолцсон, дээд төвшний харилцан ашигтай хэлэлцээний суурийг тавина гэдэгт талууд итгэлтэй байгаа юм. Өнгөрсөн оны тавдугаар сард болсон БНХАУ, Япон, БНСУ-ын төрийн тэргүүн нарын 7 дахь уулзалтаас нааш гурван орны хамтын ажиллагаа тогтвортой хөгжиж, хөгжлийн өргөн боломжийг бүрдүүлсэн байна.

БНХАУ, Япон, БНСУ чөлөөт худалдааг дэмжин, бүс нутгийн эдийн засгийн интеграцыг идэвхтэй хөгжүүлж байгааг хэлэлцээрийн үеэр онцолжээ.

Энэ МЭДЭЭ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Манай САЙТ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.