ОУВС-гийн ажлын хэсгийг хүлээн авч уулзлаа

Монгол Улсын Сангийн сайд Ч.Хүрэлбаатар болон Сангийн яамны удирдлагууд ОУВС-ийн ажлын хэсгийн ахлагч Жеофф Готтлиеб тэргүүтэй төлөөлөгчдийг өнөөдөр (2019.06.19) хүлээн авч уулзлаа.

Уулзалтаар эдийн засгийн өнөөгийн төлөв байдал, хамтран хэрэгжүүлж байгаа хөтөлбөрийн явц, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар санал солилцлоо.

Энэ удаад ОУВС-ийн Дүрмийн IV заалтын дагуу хийгддэг үнэлгээний зөвлөлдөх хэлэлцүүлгийг гүйцэтгэхээр ажлын хэсэг Монгол улсад ажиллаж, бодлого боловсруулагч нартай уулзаж байна.

Энэ МЭДЭЭ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Манай САЙТ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.