Асано Кацухитог хүлээн авч уулзлаа

Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар 2019 оны 8 дугаар сарын 5-ны өдөр Япон Улсын Парламентын  Зөвлөхүүдийн танхимын гишүүн асан Асано Кацухитог хүлээн авч уулзлаа. Асано Кацухито Монгол-Японы харилцаа, хамтын ажиллагаа болон хөдөө аж ахуйн чиглэлд хэрэгжүүлэхээр ажиллаж буй төслийнхээ талаар танилцуулав.

Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар хөдөө аж ахуй, тэр дундаа мал аж ахуйн салбарт хэрэгжүүлхээр төлөвлөж буй ажлыг нь дэмжихээ илэрхийлээд монголын мэргэжлийн байгууллагуудтай хамтрах, малын гаралтай түүхий эдийг боловсруулан эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх нь онцгой ач холбогдолтойг тэмдэглэлээ.

Уулзалтын үеэр Асано Кацухито Япон Улсын Гадаад хэргийн сайд Коно Тарогийн мэндчилгээг уламжлав.

Эх сурвалж: ГХЯ

Энэ МЭДЭЭ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Манай САЙТ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.