Олон улсын морин поло тэмцээний үеэр монгол адууны соёлыг сурталчлав

Уг тэмцээн нь 30 дахь жилдээ зохион байгуулагдаж байгаа бөгөөд энэ удаагийн тэмцээнд Аргентин, Герман, Бельги, Швейцар, Францын тамирчдаас бүрдсэн холимог зургаан баг оролцов.

Энэ жилийн тэмцээнийг Швейцарын бусад муж болон олон улсын байгууллагын төлөөлөл өргөнөөр үзэж сонирхсон бөгөөд тэд монгол гэрт зочилж,монголчуудын адуу маллах өв соёлтой танилцлаа. Ялангуяа, Монгол гэрийн өвөрмөц бүтэц, уран байдал нь хүүхэд, залуучуудын сонирхлыг ихээхэн татав.

Энэ МЭДЭЭ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Манай САЙТ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.