ДЭМБ-ийн Номхон далайн баруун бүсийн төвийн зөвлөх ЗӨСҮТ-д айлчиллаа

ДЭМБ-ийн Номхон далайн баруун бүсийн төвийн бэтэг болон анзаарагддаггүй өвчнүүдийн зөвлөх,  Австралийн Мелбурнийн Их Сургуулийн Мал Эмнэлэгийн Шинжлэх ухааны танхимын профессор Маршал Лайтөүвлэрс 2019 оны 10-р сарын 7-ны өдөр ЗӨСҮТ-д зочилж байгууллагын үйл ажиллагаа болон, Испанийн “Пробитас сан”-ийн санхүүжилтээр тус төвд хэрэгжэж буй “Бэтгийн үүсгэгчийн жинхэнэ эзэн (нохой)-ий халдваржилтыг тогтоох” төслийн үйл ажиллагаа, явцтай танилцаж,  бэтэг өвчний хяналтыг сайжруулах ажлын талаар санал солилцлоо.  

Профессор Маршал Лайтөүвлэрс энэ сарын 8-12-ны хооронд шинжилгээний дээж цуглуулах үйл ажиллагааны явц болон бэтэг өвчнөөс урьдчилан сэргийлэх талаар зохион байгуулах салбар хоорондын уулзалтад оролцох юм.

Энэ МЭДЭЭ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Манай САЙТ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.