Ази, тивийн аварга шалгаруулах боксын тэмцээнээс хүрэл медаль хүртлээ

ОБЕГ-ын харьяа “Аврагч”  биеийн тамир, техник спортын хорооны тамирчин О.Есүгэн залуучуудын Ази, тивийн аварга шалгаруулах  боксын тэмцээний 57 кг-ийн жинд хүрэл медаль хүртлээ.

  Тус тэмцээн энэ сарын 10-17-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо  анх удаагаа зохион байгуулагдсан юм.

   Тэмцээнд 20 орны 200 гаруй тамирчин оролцож, төрөл тус бүрээр аваргуудаа шалгаруулсан байна гэж ОБЕГ-ын харъяа “Аврагч” биеийн тамир техник спорт хорооноос мэдээллээ.

Энэ МЭДЭЭ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Манай САЙТ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.