ШИНЭ БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН АЖЛУУДЫГ ӨРНҮҮЛЖ БАЙНА

Онцгой байдлын байгууллагын  2020 онд дэвшүүлсэн “Алба хаагчдын эрүүл ахуй, хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангаж, тогтвортой ажиллах орчин, нөхцөлийг бүрдүүлэх”, “Гамшгаас хамгаалах үйл ажиллагаанд дэвшилтэт технологи, стандарт, инновацийг нэвтрүүлэх” зорилтууд болон Баянхонгор аймгийн Онцгой байдлын газрын 2020 оны “Алба хаагчдын ажиллах орчин нөхцөлийг сайжруулах, ажиллах сэтгэл ханамжийг нэмэгдүүлэх” зорилтын хүрээнд Баянхонгор аймгийн Онцгой байдлын газар, салбар, нэгжүүд бүтээн байгуулалт, тохижилтын ажлыг эрчимтэй өрнүүлж байна.

Тус ажлын хүрээнд Гал түймэр унтраах, аврах 16 дугаар ангийн шалган нэвтрүүлэх байр, аж ахуйн агуулахыг шинээр барьж, Бууцагаан сум дахь Гал түймэр унтраах, аврах 72 дугаар ангийн гадна хашааны өрлөгийг хийж гүйцэтгэлээ.

Мөн Жаргалант сум дахь Эрэн хайх, аврах салбарын барилгын иж бүрэн засварын ажлууд явагдаж байна. Бүтээн байгуулалт, тохижилтын ажлуудыг Бууцагаан, Жаргалант сумдын Засаг даргын Тамгын газрын дэмжлэг, байгууллагын дотоод нөөц бололцоонд тулгуурлан хийж гүйцэтгэж байна гэж Баянхонгор аймгийн Онцгой байдлын газраас мэдээллээ.

Энэ МЭДЭЭ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Манай САЙТ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.