“Капитал”-ыг залгисан Б.Ундармаа НД-ийн 244 тэрбум төгрөгөөс 600 саяыг л эргэн төлжээ

Капитал банк дампуурлаа зарлаад даруй хоёр жил гаруй хугацаа өнгөрчээ. Энэ хугацаанд тус банкинд хадгалуулсан байсан нийгмийн даатгалын сангийн 244 тэрбум, эрүүл мэндийн даатгалын 500 сая төгрөгийг одоог хүртэл төсөвт төвлөрүүлж чадахгүй байна. Энэ их мөнгийг эхний ээлжинд нөхөн төлүүлэх чиглэлээр банкны эрх баригч болон бусад холбогдох байгууллагуудтай хамтран ажиллаж байгаа ч үр дүнд хүрсэнгүй. Эх сурвалжуудын мэдээлж буйгаар хэдхэн хоногийн өмнө Капитал банкинд байршуулсан 244 тэрбум төгрөгөөс 600 орчим сая төгрөгийг нь л эргүүлэн төлжээ. Гэхдээ энэ бол үндсэн төлбөр бус ердөө банкинд хадгалуулсны тав хоногийн хүүгийн мөнгө л гэнэ. Харин үлдсэн мөнгийг нь гишүүн асан хатагтай Б.Ундармаа “хормойн” доороо хав нуучихаад мэлзэж сууна. Уг нь түүнд 128 тэрбум төгрөгийн үнэлгээтэй компаниуд бий. Мөн тэрбээр ЖДҮХС-гаас ч зээл авч байсан нэгэн. Түүний хөрөнгө оруулгын мэдүүлгийг харвал, жилийн орлого 24 сая 491 мянган төгрөг, гэр бүлийнх нь орлого 33 сая 631 мянган төгрөг. Нэг тэрбум 365 сая төгрөгөөр үнэлэгдэх нэг орон сууц, зуслангийн нэг байшин, үйлчилгээний зориулалттай нэг байртай. Мөн 150 сая төгрөгийн үнэтэй Mercedes Benz, S500 маркийн автомашинтай, 150 сая төгрөгөөр үнэлэгдэх үнэт эдлэлтэй нэгэн аж.

Энэ МЭДЭЭ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Манай САЙТ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.