Хоёр нам нэгдэх гэрээнд гарын үсэг зурж, МАХН Шадар сайд, хэд хэдэн сайдын суудал авахаар "тохиролцжээ"

 

МАН, МАХН нэгдэж, Ерөнхийлөгчийн 2021 оны сонгуульд нэгдэж орно гэх мэдээлэл цацагдсан бөгөөд МАХН-ын удирдлагууд ч 100 хувь үгүйсгэж чадаагүй юм. Тэгвэл бидэнд ирүүлсэн мэдээллээр хоёр нам нэгдэх гэрээнд Ерөнхий нарийн бичгийн дарга нар нь өчигдөр гарын үсэг зуржээ.

Гарын үсэг зурах ажиллагаанд МАН-аас генсек Д.Амарбаясгалан, Ч.Хүрэлбаатар, Х.Булгантуяа, Д.Сумьяабазар, МАХН-аас Б.Тулга, Э.Эрдэнэжамъяан, Н.Удвал, Ц.Оюунбаатар, Н.Уламбаяр нар байлцжээ. Харин уг гэрээг намын дарга нар болох Н.Энхбаяр, У.Хүрэлсүх нар дөрөвдүгээр сарын дундуур гарын үсэг зурж баталгаажуулна.

Үүгээр ч зогсохгүй Н.Энхбаяр том албан тушаал наймаалцаж байгаа гэх мэдээлэл ч бий. Тодруулбал, МАХН Шадар сайдаас гадна хоёр сайд, хэд хэдэн дэд сайд, төрийн нарийн бичгийн даргын суудал, БОАЖЯ, ХНХЯ, ХХААХҮЯ-ийг “авах” санал тавьжээ. Жишээлбэл, Ц.Оюунбаатарыг Шадар сайдад, Н.Удвал, Б.Тулга нарыг сайд болгох урьдчилсан тохироо хийсэн байж болзошгүй байна.

Энэ МЭДЭЭ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Манай САЙТ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.