Гадаад ажиллах хүчний визийн хугацааг нэг жилээр сунгав

БНСУ-ын Хууль зүйн яам “2021 оны 7 сарын 1-нээс эхлэн Солонгост оршин сууж буй гадаадын иргэнд 1 удаад олгох оршин суух хугацааг гадаад паспортын хүчинтэй хугацаа хүртэл хязгаарлах бодлого хэрэгжүүлэх гэж байгаа талаараа мэдээллэж байсан билээ. Өөрөөр хэлбэл оршин суух хугацаа нь  2 жилээр сунгагдах байсан ч гадаад паспортын хүчинтэй хугацаа 6 сар үлдсэн бол оршин суух хугацаа 6 сараар сунгагдах юм.

Харин энэ оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн Засгын газрын хуралдаанаар Өмнөд Солонгост ажилладаг гадаад ажилчдын визний хугацааг нэг жилээр сунгах болсон талаар мэдэгдэв. Энэ оны эхний статистикийн дүн мэдээгээр тус улсад  E-9 болон H-2 төрлийн виз эзэмшдэг  115 мянган гадаад ажилчин байгааг мэдээлсэн байна.  

Covid-19 цар тахалтай холбоотой хилийн хоригийн улмаас хөдөө аж ахуй, загасчлалын аж ахуй,  жижиг бизнесийн салбарууд ажиллах хүчний дутагдалд орсон тул ийм шийдвэр гаргасан талаар мэдэгдэлд дурджээ.

Өмнөд солонгосын Засгийн газрын  дээрх шийдвэрийн дагуу  2021 оны 12 дугаар сарын 31-нд визний хугацаа нь дуусч байгаа гадаад ажилчдын виз нэг жилээр сунгагдахаар болсон байна.

Энэ МЭДЭЭ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Манай САЙТ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.