Явган зорчих хөдөлгөөнийг хязгаарлалаа

Өнөөдрөөс эхлэн нийслэл хотын хэмжээнд хатуу хөл хорионы өдрүүдэд явган хүний хөдөлгөөнийг хязгаарлах зохицуулалт хэрэгжих юм байна. Өглөөний 06:00-08:00 цагийн хооронд иргэд явганаар хөдөлгөөнд оролцоно. Орой 16:00-18:00 цагийн хооронд явган зорчигчид гэрийнхээ ойр орчимд гурван хүнээс хэтрэхгүйгээр агаарлаж болно. Үүнээс бусад цагуудад явган зорчигчийн хөдөлгөөнийг хориглосон байна.Мөн иргэд хүнсний түгээлтийн байгууллагын бичиг баримтыг нэгэндээ дамжуулах, албан тоотыг засах, дугаарын хязгаарлалт зөрчих зэрэг зөрчил нийтлэг илэрч байгаа тул  Тээврийн хэрэгслийн хяналт шалгалтыг эрчимжүүлж байна.

Энэ МЭДЭЭ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Манай САЙТ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.