Ковидын халдвараар дахин 2 хүн нас барж, Н.Түвшинбаяр эмнэлэгт хүргэгджээ

04 дүгээр сарын 15-ны өдрийн байдлаар корона вирусын халдварын тохиолдол 742 хүнээр нэмэгдэж, хоёр хүн нас барсан мэдээллийг ЭМЯ-аас өгч байна. Мөн үдээс хойш Улсын дээд шүүхийн байранд корана вирүсийн сэжигтэй тохиолдол  бүртгэгдсэн тул 2021 оны 4 дүгээр сарын 16-наас 4 дүгээр сарын 23-ны өдрийг дуустал хугацаанд улсын дээд шүүхийн үйл ажиллагааг хязгаарласан байна. Хорио тогтоосон хугацаанд Улсын дээд шүүхэд гаргасан өргөдөл, хүсэлт албан бичгийг info@supremecourt.mn хаягаар хүлээж авна гэдгийг албаны эх сурвалж мэдээлсэн байна. Хүн зодож танхайрсан хэргээр ШШГЕГ-ын харьяа Цагдан хорих 461 дүгээр ангид цагдан хоригдож буй олимпын аварга Н.Түвшинбаяраас түргэвчилсэн шинжилгээгээр Covid-19-ийн халдвар илэрсэн тул түүнийг 461 дүгээр хорих ангийн эмнэлэгт хүргэсэн байна.

Энэ МЭДЭЭ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Манай САЙТ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.