Хөл хорио тогтоосноор 500 гаран хүний амь насыг аврсан

Засгийн газар, УОК-ын шийдвэрээр энэ сарын 10-аас хөл хорио тавиад 11 хоног болсон ч халдварын тохиолдол буурахгүй байна. Хөл хориог чангатгаснаар халдварын тохиолдол буурна, вакцинжуулалтад хамруулна гэж иргэд ойлгож байсан ч энэ асуудал нийгэмд олон маргааныг эхлүүлж, иргэдийн төр засагруу чиглэсэн  сануулга , асуулга нэмэгдээд байна.

Мөн үүнтэй зэрэгцэн ХӨСҮТ -ийн эмч нараар эхлүүлсэн эмнэлгийн салбарынханы хариуцлагаас зугатсан төр алдаагаа эмнэлгийн ажилчидруу түлхэж байна гэсэн мэдэгдэл хийсэн. Энэ бүхний цаана онцгой нөхцөл байдал үүссэн үед  төр засаг нэгдсэн удирдлага, зохион байгуулалт, мэдээлэлээр хангаж чадахгүй байна гэжэ иргэд үзэж байна. Ялангуяа Ерөнхийлөгчийн сонгуультай холбоотой улс төрийн мэдэгдлүүд иргэдийг бухимдуулж байна.

Хөл хориог сунгах эсэх тал дээр нийгэмд  зөв, буруу гэсэн талцал үүсээд байгаа.

Тэгвэл МУИС-ийн судлаачид авч хэрэгжүүлсэн арга хэмжээ, ковидын тархварт үндэслэн судалгаа хийж “15 хоногийн хөл хорио нь амь тариа болсон”  гэсэн дүгнэлт хийжээ.

Нийгмийг түгшээсэн хориод байгаа ч халдвар нэмэгдэж байна гэдэгт:

-  Энэ нь хөл хорионы өмнө нууц үедээ байсан халдварын тоо шинжилгээгээр батлгадж байгаа.  Энэ мөчлөг 7-14 хоногтой.

Хөл хорио тогтоогоогүй байсан бол гэдэгт:

500 гаран хүн амь нас эрсдэх аюул нүүрлэж байсан.

Хөл хорио тогтоосноор:

15 хоногийн хөл хорио тогтоосноор хамгийн багадаа 500 хүний амь насыг аварсан гэж үзэж болно. Мөн долдугаар сарын 1 хүртэл вакцины хоёр дахь тунд иргэдийг хамруулбал 180 мянган хүн халдварт өртөх байсныг бууруулж  95 мянган хүн халдвар авах тооцоолол гарч байгааг дурджээ.

Хэрвээ бид зургадугаар сарын 1-ээс өмнө дархлаажуулалтыг зохион байгуулж дуусвал халдварын тоог хоёр дахин бууруулах боломжтой. Товчхондоо, вакцинжуулалтыг нэг сараар эрчимжүүлэх, 14 хоног хөл хорио тогтоох нь адилхан үр дүнтэй гэж судлаачид үзжээ.

Тэгэхлээр хөл хорио 14 хоногоор дахин сунгахад хойшилж орж ирж байгаа вакцинтайгаа залгах, иргэдээ бүрэн хамруулах, халдварын голомтыг бүрэн хязгаарлах боломж байна.  Төр засгийн шийдвэрийг зөв буруу гэхээсээ илүү иргэдийн хувийн хандлага, дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас өгч байгаа зөвлөмжийг дагах нь чухал байна.

Мэдээллийг: А.Данзан

Энэ МЭДЭЭ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Манай САЙТ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.