ӨМНӨГОВЬ АЙМАГ ДАХЬ ПОЛЕТЕХНИКИЙН КОЛЛЕЖИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААТАЙ ТАНИЛЦЛАА

Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төв Боловсрол, шинжлэх ухааны яамны харьяалалд шилжихтэй холбогдуулан дэд сайд Г.Ганбаяр Өмнөговь аймаг дахь Политехникийн коллежийн үйл ажиллагаатай танилцлаа.

Политехникийн коллеж нь 1000 гаруй суралцагч, 70 багш, ажилтантай. Барилга, уул уурхай, үйлчилгээний салбарын 17 мэргэжлийн чиглэлээр боловсрол сургалт, салбарын дөрвөн мэргэжлээр техникийн боловсрол сургалтыг зохион байгуулдаг байна.

Энэ хичээлийн жил нийт 382 элсэгч бүртгүүлсэн байна. Хөдөлмөрийн насны төгсөгчдийн ажил эрхлэлт 70 хувьтай байгаа юм. Цаашид тус коллежийг ШУТИС-ийн харьяалалд шилжүүлж, мэргэжлийн боловсрол олгох юм.  

Энэ МЭДЭЭ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Манай САЙТ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.