Нийт нутгийн 60 хувь нь гантай байна

Өмнөговь аймгийн хэмжээнд 15 сумын 58 багт 5819 малчин өрхөд 2,9 сая толгой мал зусаж байна. Харин нийт нутгийн 60 хувь нь гантай байна гэж тус аймгийн ХХААГ-аас мэдээлж байна.

Энэ оны 6 сарын сүүлээр 2 удаа, 7 сар гарсаар нутгийн ихэнх хэсгийг хамарч 0,1-33,0 мм хүртэл хур тунадас орсон байна. Тиймээс оторчдын зарим нь нутаг буцсан, нүүдэл бага зэрэг зогссон байгаа аж. Одоогийн байдлаар тус аймгийн нийт нутгийн 15 хувь нь зуншлага хэвийн, 25 хувь нь дунд зэрэг, 60 хувь нь гантай байна.
Цагийн байдал хүнд байсны улмаас мал хаврынхаасаа дор орсон гэж малчид хэлж байгаа юм. Аймгийн нийт нутгийн 80 гаруй хувь нь буюу баруун, урд, зүүн урд талын сумдын нутгаар хаваржилт, зуншлага хүнд байсаны улмаас малын хорогдол нэмэгдэж, нийт малын 1,5 хувь буюу 41,0 мян толгой мал хорогджээ. Үүнээс тэмээ 175, адуу 649, үхэр 489, хонь 5315, ямаа 34464 хорогдоод байна.  Өвчнөөр 657 мал хорогдсон гэсэн мэдээллийг холбогдох албаны хүмүүс өглөө. 

Энэ МЭДЭЭ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Манай САЙТ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.