Х.Цагаанбаатар, О. Гүндэгмаа нар харь улсыг зорих уу?

ЖҮДО бөхийн Дэлхийн аварга, Олимпийн наадмын хүрэл медальт, ДАШТ-ий хүрэл медальт,  Азийн наадмын аварга, Ази тивийн хошой аварга, Зүүн Азийн аварга , Оюутны Дэлхийн аварга , Самбо бөхийн Дэлхийн хошой аварга , Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Гавъяат тамирчин  Х. Цагаанбаатар Монголын Жудогоос жийгдлээ.

Нэгэн үе ялагдашгүй жудоч хэмээн цоллуулж байсан алдарт тамирчныг өөр ажилд томилогдсон тул ажлаас нь чөлөөлсөн гэж  түүний багш О.Балжинням мэдэгдэв. Гэвч шавь нь энэ шалтгааныг жудо бөхийн холбооны дотоод зөрчил, атаа жөтөө, үл ойлголцох байдлаас болсон гэдгийг спорт сонирхогч олон түмэнд тайлбарлалаа. Монголын жудогийн ертөнцөөс нэгэнт хөөгдсөн тэрээр урьд өмнө нь олонтаа санал тавьж байсан гадаадын жудогийн багт ажиллах бэлтгэлээ хангаж эхлэлээ. Түүний эхнэр Монгол улсын Хөдөлмөрийн баатар О. Гүндэгмаад ч гадны улс өөрийн нэрийн өмнөөс тив дэлхийн хэмжээний тэмцээнд оролцох олон арван сая долларын гэрээ санал болгож байсан. Хэрвээ хоёр тал гэрээ хэлцэлээ зөвшөөрвөл тэд гэр бүлээрээ харийг зорих болж байна.

Энэ МЭДЭЭ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Манай САЙТ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.