Үндэсний аварга шалгаруулах 21 аймгийн MNBA үндэсний лиг өчигдөр МҮЭСТО-нд нээлтээ хийлээ.

Үндэсний аварга шалгаруулах 21 аймгийн MNBA үндэсний лиг өчигдөр МҮЭСТО-нд нээлтээ хийлээ.

Багаа улам хүчирхэг болгосон Архангай Алтан Дорнодын дайчид энэ удаад өмнөх жилийн дэд аварга Ховд Шонхорууд багийн эсрэг тоглосон юм. Дайчид энэ улиралд Э.Дөлгөөн, Э.Энхтайван, Ө.Пэрэнлэйжамц (Г.Өсөхбаяр аваргын хүү төрөлх нутгаасаа тоглож байна) нарыг багтаа нэгтгэсэн юм. Харин хамгийн том сюрприз бол ОУХМ Ц.Азбаярыг багтаа нэмсэн өөрчлөлт байлаа.

Харин тэдний өрсөлдөгч Шонхорууд баг холбогчийн байрлалд М.Даваадорж, Г.Ган-Эрдэнэ нарыг багтаа элсүүлж, лигийн шилдэг хамгаалагч Э.Дорж-Арилдын бүрэлдэхүүндээ нэмжээ.

Өмнөх жилийн финалын тоглолт ийнхүү нээлтийн өдөр эргэн ирсэн юм. Тоглолтын эхний үед Ховд Шонхорууд баг өнгөлөг байж, оноогоор илүү явж байсан бөгөөд Г.Цэнгүүнбаярт бэлтгэл сайтай байгаа гэдгээ харуулж 13 оноог эхний үед авсан юм. Харин хоёрдугаар үед Дайчид оноог ердөө хоёр болгож ойртуулсан юм. Ингээд хоёрдугаар хагаст өрсөлдөөн ширүүсч тоглолт үзүүштэй болж ирсэн.

Тун гайхалтай тоглолтыг толилуулсан хоёр багийн эцсийн үр дүн 103-99-өөр Архангай Алтан Дорнодын Дайчидын талд шийдэгдлээ. Энэ тоглолтод О.Энхбаатар 33 оноо, 13 самбар авч онцгой тоглолтоо гаргасан бол ОУХМ Г.Баттөр 22 оноо, 7 самбар, 12 оновчтой дамжуулалт өгч жигд тоглолтыг үзүүллээ. Мөн ОУХМ Ц.Мэргэн, А.Энхбаясгалан нар 10-с дээш оноог авсан бол эсрэг багаас Э.Дөлгөөн 22 оноо, 8 самбар, 11 оновчтой дамжуулалтаар багаа манлайлж, Г.Цэнгүүбаяр 22 оноо, Э.Дорж-Арилд 10 оноо авлаа.

Энэ МЭДЭЭ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Манай САЙТ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.