Эрдэнэт хотын 50 жилийн баяр наадамд 68 тэрбум төгрөг зарцуулжээ

Уулын баяжуулах Эрдэнэт үйлдвэрийг түшиглэн Эрдэнэт хотыг байгуулсан түүхтэй.
50 жилийн ойг угтан Орхон аймаг 50 ажил төлөвлөжээ. Баяр наадамд ний 68.8 тэрбум төгрөг зарцуулжээ. Аймгийн төсвөөс гадна Эрдэнэт үйлдвэр 12 тэрбум, бусад ААН нэг тэрбум төгрөг тус тус хандивласан гэж аймгийн Засаг дарга Б.Зоригтбаяр мэдээлэв.
Эх орны дөрвөн зүг, найман зовхисоос 6000 гаруй Ардын армийн барилгачин дайчид, илгээлтийн эзэд төр нийгмийн байгууллагын ажилтан, инженерүүд хагас зууны өмнө одоогийн Эрдэнэт, тухайн үеийн Булган аймагт хөл тавьжээ.
ЗХУ-ын бүрэлдэхүүнд байсан 15 Бүгд найрамдах улсын 172 хотоос ирсэн 43 үндэстэн ястныг төлөөлсөн 15 мянга гаруй, инженер, мэргэжилтнүүд, барилгачид, их бүтээн байгуулалтын уриагаар тал талаас цугласан. Тэд манай улсын хоёр дахь том хот Эрдэнэтийг гар, сэтгэл нийлэн бүтээн босгосон түүхтэй билээ.

