НИТХ-ын төлөөлөгч Л.Хосбаярыг эрх мэдэл албан тушаалын хэрэгт шалгаж эхэлжээ

2026-09-111min
НИТХ-ын төлөөлөгч Л.Хосбаярыг эрх мэдэл албан тушаалын хэрэгт шалгаж эхэлжээ
Авлигатай тэмцэх газар НИТХ-ын төлөөлөгч Л.Хосбаярыг эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан хэргээр шалгаж байна.

Авлигатай тэмцэх газраас Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч Л.Хосбаярыг шалгаж байгаа бөгөөд 2026 оны есдүгээр сарын 10-ны өдөр түүний гэр болон албан өрөөнд нэгжлэг хийжээ. Түүнийг Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйл анги буюу эрх мэдэл, албан тушаалыг урвуулан ашигласан хэргээр шалгаж байгааг эх сурвалж мэдээлсэн байна.

Л.Хосбаяр нь өмнө нь Нийслэлийн Засаг даргын Нийгмийн салбар, ногоон хөгжил, агаар болон орчны бохирдлын асуудал хариуцсан орлогчоор ажиллаж байсан юм. Харин Х.Нямбаатар Улаанбаатар хотын захирагчаас чөлөөлөгдөж, шинэ захирагч томилогдсон үеэр Л.Хосбаяр нь Засаг даргын орлогчоос чөлөөлөгдсөн билээ.

Мөн тэрээр “Улаанбаатар Хөрөнгө Оруулалт, Менежмент ҮЦК” ХХК-ийн Төлөөлөн Удирдах Зөвлөлийн даргаар ажиллаж байсан байна.