Улс төр

УИХ өнөөдөр төсвийн төсөлтэй холбоотой хэлэлцүүлэг хийнэ

Өнөөдөр буюу 2023 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр УИХ-ын хуралдааны төлөвлөгөөг танилцууллаа.

Өглөөний 09.00 цагт УИХ-д суудалтай гурван намын бүлэг болон зөвлөлүүд хуралдах аж.

Мөн 11.00 цагт Эдийн засгийн байнгын хороо, харин 13.00 цагт Төсвийн байнгын хороо хуралдахаар товлогджээ.

Хуралдаануудад Засгийн газраас энэ оны 08 дугаар сарын 20-ны өдөр өргөн мэдүүлсэн Монгол Улсын 2026 оны төсвийн тухай, Үндэсний баялгийн сангийн 2026 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2026 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2026 оны төсвийн тухай хуулийн төслүүдэд оруулах өөрчлөлтийн хоёр дахь хэлэлцүүлэг багтаж байна.

Тус хэлэлцүүлгийн дараа 16.00 цагт чуулганы нэгдсэн хуралдаан эхлэхээр төлөвлөгдсөн байна.

Сэтгэгдэл