Дэлхийд

ОХУ хүнсний үнэ, нийлүүлэлтийг төрөөс хянах тухай хуульд өөрчлөлт орууллаа

ОХУ-ын Ерөнхийлөгч шинэчлэгдсэн “ОХУ-д худалдааны үйл ажиллагааг төрөөс зохицуулах тухай” хуулинд гарын үсэг зурлаа. Энэхүү хуульд оруулсан нэмэлт өөрчлөлтөөр хүнсний гол нэрийн 24 төрлийн бүтээгдэхүүний үнийн тогтвортой байдал болон хангамж нийлүүлэлтийг төрөөс хянах зохицуулалтыг тусгасан байна.

Хяналтанд оруулсан хүнсний бүтээгдэхүүнд үхэр, хонь, гахай, тахиа, загасны мах, сүү, цөцгийн тос, ургамлын тос, өндөг, бяслаг, талх, давс, элсэн чихэр, гурил, цагаан болон гурвалжин будаа, гоймон, мөн төмс, лууван, байцаа, манжин, өргөст хэмх, улаан лооль багтжээ.

ОХУ-ын Засгийн газар болон Статистикийн байгууллагууд эдгээр 24 нэр төрлийн бүтээгдэхүүний нийлүүлэлт, үнийн хэлбэлзлийг тогтмол ажиглаж, судалгаа хийхийн зэрэгцээ шаардлагатай үед нэмэлт зохицуулалт, арга хэмжээ авах үүрэгтэй болжээ.

Уг хууль 2027 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс хэрэгжиж эхлэх юм.

Эх сурвалж: Российская газета.

Сэтгэгдэл