2024 оны нэгдүгээр сард хий тээвэрлэж явсан автомашин дэлбэрсний улмаас Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, Дүнжингарав худалдааны төвийн урд байрлах 13 давхар 207 дугаар байр дэлбэрэлтэд өртөн шатсан юм. Тус байр өнгөрсөн онд буулгагдсан.
Нийслэлийн төсвийн 17.3 тэрбум төгрөгөөр 207 дугаар байрыг дахин барихаар төлөвлөж, энэ оны нэгдүгээр сард тендер зарлажээ. Барилгын ажлыг Дабльпирамид констракшн ХХК болон Гэрэгэтехнологи ХХК-ийн түншлэл гүйцэтгэж, Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар захиалагчийн хяналтыг хэрэгжүүлж байна.
Барилгын гадна тохижилт ба фасадын ажил 2024 оны арваннэгдүгээр сарын нэгэнд дуусгаж, дотор заслын ажил эхлэхээр төлөвлөсөн байна. Барилгыг бүрэн дуусгаж ашиглалтад 2027 оны гуравдугаар сард оруулахаар төлөвлөжээ.
Дэлбэрэлтэд өртсөн байрны 63 өрх, нийт 218 оршин суугч өнөөдрийг хүртэл түрээсийн орон сууцанд амьдарч байгаа юм. Нийслэлээс төсөвлөсөн мөнгийг ослын хэргийг шүүхээр эцэслэн шийдвэрлэх дараа гэм буруутай этгээдээр нөхөн төлүүлэхээр төлөвлөжээ.


Сэтгэгдэл