“Номын баяр” энэ сарын 18, 19, 20-ны өдрүүдэд Д.Сүхбаатарын талбайд зохион байгуулагдана.
Энэхүү арга хэмжээ нь ном унших соёлыг түгээн дэлгэрүүлэх, хүүхэд залуусыг номоор дамжуулан соён гэгээрүүлэх, зохиолчид болон ном хэвлэн нийтлэгчдийг алдаршуулах зорилготойгоор зохион байгуулагддаг юм.
“Номын баяр” нь энэ жил 40 дэх удаагаа явагдах бөгөөд нэн ховор, сонгомол бүтээлүүдийг танилцуулах зэрэг олон сонирхолтой арга хэмжээнүүдээр дүүрэн байна.
Мөн энэхүү өдөр нь Ерөнхийлөгчийн 2012 оны “Номын баярын өдөр тэмдэглэх тухай” 158 дугаар зарлиг болон Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуулийн дагуу жил бүрийн 5 болон 9 дүгээр сарын гурав дахь долоо хоногийн бямба, ням гарагт орон даяар “Үндэсний бичиг соёл, номын өдөр” болгон тэмдэглэдэг уламжлалтай.


Сэтгэгдэл