Нийслэлийн долоон дүүрэгт өнөөдрөөс буюу 2026 оны 9 дүгээр сарын 15-наас эхлэн шахмал түлшний худалдаа эхэллээ.
Улаанбаатар хотод шахмал түлшийг нийт 500 цэгээр борлуулах шийдвэр гаргагдсан бөгөөд үүний 446 нь байнгын ажиллагаатай, 54 нь нөөц цэгийн хувьд ажиллаж байна.
Энэ жил айл өрхүүдэд зориулан 300 мянга гаруй тонн хагас коксын түлш болон 80 мянган тонн шахмал түлш нийлүүлэхээр төлөвлөсөн бол аж ахуйн нэгжүүдэд 40 мянган тонн савласан мидлингийг багтаан хадгална.
Шахмал түлшний хувьд 25 килограммын савлагаатай нэг шуудай нь 3750 төгрөгөөр худалдаалагдах юм.


Сэтгэгдэл