Хуурай, салхитай нөхцөлд өвс ургамал, ойн хөвд, хагд амархан гал авалцаж, түймэр богино хугацаанд өргөн талбайг хамардаг эрсдэл өндөр байдаг.
Иймээс иргэд, малчид, аялагчдын ой, хээрийн бүсэд зорчих үед ил задгай гал түлэхгүй байх, автомашин, тээврийн хэрэгслийн янданг оч баригчтай болгох шаардлагатай юм.
Мөн айл өрх бүр халуун үнс, нурмыг тусгайлан бэлдсэн таглаа бүхий саванд хадгалах, хог хаягдлыг ил задгай шатаахгүй байх зэрэг арга хэмжээ авах нь ой, хээрийн гал түймрээс урьдчилан сэргийлэхэд чухал ач холбогдолтой байна.


Сэтгэгдэл