Хөвсгөл аймгийн Эрдэнэбулган сумын Чичин гэдэг газрын айлын гэрт хүрэн баавгай орж, унь хугалсан явдал гарчээ. Тухайн үед айлын эзэн байгаагүй бөгөөд тэд баавгайг өөрсдөө хараагүй ч уг зүйл баавгай гартай гэж үзэж байна.
Хөвсгөл аймгийн 12 сумын хэмжээнд 9 дүгээр сарын 16-ны байдлаар баавгай орж ирэх 28 удаагийн тохиолдол бүртгэгджээ.
Хүрэн баавгай нь идэш тэжээл хайх, бамбарууштай эвшлэх, мөн жижиг баавгай нь том баавгайгаас айж дайжих үед тайгын бүсээс бууж, суурин газарт орж ирэх тохиолдлууд гардаг байна.
Хөвсгөл аймгийн Цагаан-Уул, Баянзүрх, Улаан-Уул, Цагааннуур, Рэнчинлхүмбэ, Ханх, Чандмань-Өндөр, Цагаан-Үүр, Эрдэнэбулган сумдад хүрэн баавгай амьдардаг бөгөөд эдгээр сумдаас ийнхүү баавгайтай холбоотой тохиолдлууд бүртгэгдэж байна.


Сэтгэгдэл