Эдийн засаг

Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэх хууль зөрчсөн зөрчил буурчээ

Прокурорын байгууллагаас банк, санхүү, даатгалын салбарт холбогдох хууль зөрчигдсөн зөрчил, түүний шийдвэрлэлтэд дүн шинжилгээ хийжээ. 2026 оны 9 дүгээр сарын 21-ний байдлаар нийт 52 зөрчил бүртгэгдсэн байна.

Эдгээр зөрчил нь Банкны тухай, Мөнгөн зээлийн үйл ажиллагааг зохицуулах тухай, Үнэт цаасны зах зээлийн тухай, Даатгалын тухай, мөн Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуулийг зөрчсөн байна.

Зөрчлийн тухай хуулийн 11.29 дүгээр зүйлд “Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хууль зөрчих” зөрчлийг хуульчлан, гэмт хэрэг үйлдэж олсон мөнгийг эргэлтэд оруулах болон хууль бус үйлдэлд ашиглахыг сэргийлэх зорилготой болгожээ.

Энэ төрлийн зөрчилд хүн, хуулийн этгээдийн 22 үйлдэл буюу эс үйлдэхүй тооцогддог байна. Өнөө жилийн байдлаар 4 төрлийн 4 зөрчлийг шалгаж, өнгөрсөн жил 5 төрлийн 25 зөрчилд холбогдох албан тушаалтан шийтгэл хүлээсэн байна.

Сэтгэгдэл