Спорт

П.Мөрөн ралли-рейдийн дэлхийн аварга боллоо

Монголын тамирчин П.Мөрөн ралли-рейдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний (W2RC) Rally3 ангиллын дэлхийн цомын аварга боллоо. Ийнхүү тэрбээр Монгол Улсаас тус тэмцээнд дэлхийн аварга болсон анхны тамирчин болж байна.

Ралли-рейд нь цөл, элсэн манхан, чулуурхаг болон бартаат замд олон өдрийн турш үргэлжлэх мотоспортын төрөл бөгөөд тамирчид хурд, тэсвэр хатуужил, навигацын ур чадвараа сорьдог. Тэд газрын зураг, навигацын төхөөрөмж ашиглан замаа тодорхойлж, хяналтын цэгүүдэд хүрдэг онцлогтой уралдаан юм.

П.Мөрөн нь 2025, 2026 онд дэлхийн хамгийн хүнд бартаат замын уралдаануудын нэг болох Дакар раллид оролцсон туршлагатай. Тэр 2025 оны Дакар раллид мотоциклын ангилалд өрсөлдөж, ерөнхий дүнгээр 76 дугаар байрт шалгарсан.

Мөн П.Мөрөн нь Монголын раллигийн долоон удаагийн аварга тамирчин юм.

Сэтгэгдэл