Улс төр

Өвлийн дугуй нь зам дээрх халтиргааны эрсдэлийг 30-40 хувиар бууруулдаг

Хүйтний эрч чангарч, зорчих хэсэгт халтиргаа, гулгаа үүсэж байгаа үед Зам, Тээврийн Яамнаас өвлийн дугуйгаа солихыг зөвлөж байна.

Өвлийн дугуй нь цас мөстэй замд автомашины барьцалдах чадварыг сайжруулж, халтиргаатай замд зогсох зайг 30-40 хувиар багасгадаг.

Түүнчлэн өвлийн дугуйн арзгар хээ, ховил нь цастай замд туулах чадварыг нэмэгдүүлдэг байна.

Зуны дугуй нь хүйтэн температурт тэсвэр муутай бөгөөд хөлдөж, халтирах магадлал өндөр байдаг тул осол гарах эрсдэл нэмэгддэг.

Ийм учраас өвлийн улиралд замын хөдөлгөөнд оролцохдоо дугуйгаа солиж, болзошгүй эрсдэлээс өөрийгөө болон бусдыг хамгаалахыг анхааруулж байна.

Сэтгэгдэл