Увс аймгийн Тариалан сумын Бургастай багийн Маш гэдэг газар 2023 оны 10 дугаар сарын 19-ний өглөө мал хайж явсан малчин сураггүй болсон талаар мэдээлэл иржээ. Тус газар нь аймгийн төвөөс зүүн урд зүгт 45 км, сумын төвөөс баруун хойд зүгт 50 км-т оршдог байна. Дуудлагыг тухайн өдөр 16:50 цагт хүлээн авсан бөгөөд аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын алба хаагчид, сумын цагдаагийн хэлтэс болон мэргэжлийн анги хамтран эрлийн ажиллагааг эхлүүлжээ. Гэсэн хэдий ч 20:26 цагт үзэгдэх орчин хязгаарлагдсан тул эрлийг түр зогсоож, 20-ны өдрийн 07:00 цагт үргэлжлүүлэхээр төлөвлөсөн байна.
Увс аймагт малчин сураггүй болсон асуудлаар эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна


Сэтгэгдэл