Нийгэм

АТГ Х.Нямбаатартай холбоотой тендер, санхүүжилтийн асуудлаар шалгалт явуулж байна

Авлигатай тэмцэх газраас Хотын дарга асан Х.Нямбаатартай холбоотой хэрэгт шалгалт явуулж байгааг мэдээллээ. АТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах ажилтан, комиссар Б.Билэгтийн мэдээлснээр, Х.Нямбаатар “Туулын хурдны зам” төслийн 500 тэрбум төгрөгийн урьдчилгааг олгох үед Санхүү, хөрөнгө оруулалтын газрын хөрөнгө оруулалтын хэлтсийн даргын түр орлон гүйцэтгэгчийн нэрийг өөрчилж, дахин захирамж гарган санхүүжилтийн эрх нээсэн байна. Энэ үйлдэл нь бусдад давуу байдал үүсгэсэн байж болзошгүй гэж үзээд шалгалт хийж байгаа гэнэ. Мөн Х.Нямбаатар өөрийн хамаарал бүхий компаниудаа төрийн 20 орчим тендерт шалгаруулсан байж болзошгүй үйлдлийг мөн шалгаж байгаа юм.

Сэтгэгдэл