Өдгөө 80 настай Луис Инасиу Лула да Сильва Бразилын Ерөнхийлөгчийн сонгуулийн хоёр дахь шатанд ялалт байгуулжээ.
Саналын хуудсын 99 хувийг тоолж дуусахад тэрбээр өрсөлдөгч 45 настай Флавиу Болсонаруудаас 3 хувиар илүү санал авчээ.
Флавиу Болсонару нь 10 дугаар сарын 4-ний өдрийн эхний шатны сонгуульд ялалт байгуулсан бөгөөд түүнийг АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп дэмжиж байгаагаас болж АНУ-ыг сонгуульд хөндлөнгөөс оролцсон хэмээн шүүмжилж байсан юм.
Лула да Сильва хоёр дахь шатанд ялалт байгуулж, сонгуулийн эхний шатанд ялагдсан ч дараа нь ерөнхийлөгчөөр сонгогдсон анхны тохиолдол болон, дөрөв дэх удаагаа төрийн тэргүүний албан тушаалд томилогдохоор болж байна.


Сэтгэгдэл