Онцлох мэдээ Улс төр

Монгол Улс НҮБ-д элссэний 65 жилийн ой тохиож байна

Монгол Улс 1961 оны аравдугаар сарын 27-ны өдөр Нэгдсэн Үндэстний Байгууллагын (НҮБ) 101 дэх гишүүнээр албан ёсоор элсэн орсны 65 жилийн ой өнөөдөр тохиож байна.

Монгол Улс НҮБ-д элсэх хүсэлтээ анх 1946 онд гаргасан ч олон улсын улс төрийн нөхцөл байдлын болон томоохон гүрнүүдийн байр суурийн зөрүүгээс шалтгаалан гишүүнчлэлийн асуудал олон жил хойш байжээ. Харин 1961 оны аравдугаар сарын 25-нд НҮБ-ын Аюулгүйн Зөвлөл Монгол Улсыг гишүүнээр элсүүлэхийг дэмжиж, хоёр хоногийн дараа Ерөнхий Ассамблейн 16 дугаар чуулганаар гишүүнчлэлийг албан ёсоор баталсан билээ.

НҮБ-д элссэн нь Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлыг олон улсын тавцанд хүлээн зөвшөөрүүлж, гадаад харилцаа ба хамтын ажиллагааг өргөжүүлэх чухал алхам болсон юм. Одоогийн байдлаар Монгол Улс НҮБ-ын хүрээнд энх тайван, аюулгүй байдал, хүний эрхийн хамгаалал, тогтвортой хөгжил болон байгаль орчны чиглэлээр идэвхтэй оролцож байна.

Сэтгэгдэл