Их Британи болон Европын зарим улс иргэддээ дор хаяж 72 цагийн хүнс, ус, эм, яаралтай хэрэгцээний нөөцтэй байхыг зөвлөж байна.
Энэ зөвлөгөө нь дайн эхлэх гэж байгаа гэсэн утгатай биш бөгөөд орчин үеийн үндэсний аюулгүй байдлын шинэ хандлагын нэг хэсэг юм.
Үүнд дараах аюул занал болох нөхцөлүүдийг харгалзан үзэж байна:
– Кибер халдлагаас үүдэлтэй цахилгаан, ус, банкны системийн доголдол,
– Геополитикийн тогтворгүй байдал,
– Эрчим хүч болон харилцаа холбооны тасалдал,
– Хүнсний нийлүүлэлтийн сүлжээний саатал,
– Байгалийн гамшиг, онцгой нөхцөл байдал.
Энэ хандлагыг “Үндэсний сөрөн тэсвэрлэх чадвар” буюу National Resilience гэж нэрлэдэг.
Өнөөдөр кибер аюулгүй байдал нь зөвхөн мэдээллийн хамгааллын асуудал биш, харин улс орны чухал дэд бүтэц доголдсоны улмаас төр, байгууллага болон иргэд яаж үйл ажиллагаагаа үргэлжлүүлж амьдралаа зохицуулахад чиглэсэн асуудал болж байна.
Монгол Улсад ч мөн адил цахилгаан, интернет, банкны систем 72 цаг тасалдалтай болсон нөхцөлд хэрхэн бэлэн байх вэ гэсэн асуулт тавигдаж байна.
Үндэсний аюулгүй байдал нь зөвхөн төрийн байгууллагаас бус иргэн бүрийн бэлэн байдлаас эхэлдэг гэдгийг онцлох хэрэгтэй.


Сэтгэгдэл