Спорт

ДАШТ: Э.Даваанасан хүрэл медаль хүртлээ

Казахстан улсын Астана хотод болж буй чөлөөт бөхийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний эмэгтэйчүүдийн 76 кг-ын жинд барилдсан Э.Даваанасан хүрэл медаль хүртлээ.

Хүрэл медалийн төлөөх барилдаанд Киргызстаны тамирчин Айпери Медет Кизытэй хүч үзэж, 4:1 харьцаагаар буулган авчээ.

Ийнхүү тэрбээр хүрэл медаль хүртсэнээр дэлхийн аварга шалгаруулах тэмцээний мөнгө, хошой хүрэл медальтан боллоо.

Астана-2026 чөлөөт бөхийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 27-нд эхэлсэн бөгөөд ирэх сарын 1-нд дуусна.

Сэтгэгдэл