АНУ-ын Холбооны Нөөцийн банкнаас он дуусахаас өмнө бодлогын хүүгээ нэмэх эсэх талаар тодорхой бус байдал үргэлжилж байна. Үүний улмаас алтны үнэ бага зэрэг буурчээ.
Өмнөх арилжааны гурван өдөр дараалан өссөн алтны үнэ сүүлийн байдлаар 0.5 хүртэлх хувиар буурч, нэг унц нь ойролцоогоор 4047 ам.доллароор арилжаалагдаж байна.
Мөн хиймэл оюуны салбарт хөрөнгө оруулалтын зардал компаниудын мөнгөн урсгалд нөлөөлж байгаа эсэхийг хөрөнгө оруулагчид анхаарч буй энэ үед, хувьцааны зах зээлийн хөдөлгөөн алтны үнэд дарамт үзүүлж байна.
Үүний үр дүнд алтны үнэ энэ сард 2.5 хувиар буурч, хоёр дахь сардаа дараалан унах төлөвтэй байна.


Сэтгэгдэл