Эдийн засаг

Гашуунсухайтын боомтын засварын улмаас Оюутолгойн зэсийн экспорт буурч байна

Оюу толгой компаниас Гашуунсухайт боомтоор экспортод гаргадаг зэсийн баяжмалын хэмжээ буурч байгааг мэдээлэв.

Компанийн мэдэгдэлд 2026 оны аравдугаар сарын 15-наас хойш Ганцмод боомтоос Гашуунсухайт чиглэлд хилээр буцаж нэвтрэх гарцад тодорхойгүй шалтгааны улмаас хязгаарлалт тогтоож, хоногт 13 цуваа нэвтрүүлдэг байсныг дөрвөн цуваагаар хязгаарласнаар баяжмал тээвэр, экспортын хэвийн үйл ажиллагаа доголдоод байна. Үүний улмаас борлуулалт саатаж эдийн засгийн эрсдэл үүсэх эрсдэл бий болсон гэж тэмдэглэжээ.

Сангийн сайд З.Мэндсайхан энэ талаар ярилцлага өгч, 2023 оны наймдугаар сараас эхлэн Гашуунсухайтаар нүүрсний экспорт 40 хувиар буурсан гэж мэдээлэв. Хятадын тал нь боомтын цаад талд ирэх нэг сарын хугацаатай засварын ажил эхлүүлсэн бөгөөд энэхүү ажил хойшилж, 2023 оны арванхоёрдугаар сарын 31-ний өдөр хүртэл үргэлжлэхээр болсон аж.

З.Мэндсайхан сайдын мэдээллээр зөвхөн энэ боомтын нөхцөл байдлаас шалтгаалан нүүрсний экспорт буурч байсан бол энэ долоо хоногоос эхлэн Гашуунсухайт боомтоор гардаг Оюутолгойн зэсийн экспорт гурав дахин буураад байна. Тэрбээр Даваа гарагт Оюутолгой компанийн төлөөллүүдтэй холбогдон, Өвөрмонголын талтай долоо хоногт уулзалт хийж асуудлыг шийдвэрлэхээр ярилцсан бөгөөд Монголын талаас хил, гааль, боомтын ямар нэг асуудал байхгүй гэв.

Урсгал засварын ажил нь хилийн цаана хийгдэж байгаа бөгөөд Засгийн газарт хоёр долоо хоногийн өмнө танилцуулга хийж, сайд нар өөрсдийгөө чиглэл авч ажиллаж байгаа хэмээн онцлов.

Цаашид 2026 оны төсөвт тусгасан 90 сая тонн нүүрс экспортлох зорилтод хүрсэн бөгөөд зэсийн экспорт төлөвлөсөн хэмжээндээ байна. Гэвч үлдсэн хоёр сарын хугацаанд уул уурхайн экспортыг тасалдуулахгүй байлгах үүднээс Засгийн газар яаралтай арга хэмжээ авч ажиллаж байна.

Сэтгэгдэл