“Астана 2026” чөлөөт бөхийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний дөрөв дэх өдөр Монголын зургаан бөх барилдана. Эрэгтэйчүүдийн 61 кг-ын жинд Г.Батнасан Японы Тошихиро Хасегаватай барилдана. Хасегава нь “Осло-2021” дэлхийн аваргад хүрэл медаль авч, “Ханжоу-2022” Азийн наадамд түрүүлсэн бөх юм.
70 кг-ын жинд ДАШТ-ий мөнгө, хүрэл медальт, гавьяат тамирчин Т.Тулга эхний тойрогт гоц мөргөжээ.
86 кг-д Н.Батбилгүүн АНУ-ын Кайл Дэйктэй барилдах бөгөөд Кайл Дэйк нь “Токио-2020”, “Парис-2024” олимпын наадмуудын хүрэл медальт, 2018, 2019, 2021, 2022 онд дэлхийн аварга цол хүртсэн бөх юм.
125 кг-д Б.Намбардагва Беларусийн Дзианис Храмянкоутай барилдахаар болсон байна.
Эмэгтэйчүүдийн 59 кг-д ОУХМ Х.Болортуяа, эрэгтэйчүүдийн 65 кг-д Б.Зэнээмэдэр нар дагах барилдаанд оролцохоор тогтлоо.


Сэтгэгдэл