Эдийн засаг

Дархан Дулааны Цахилгаан Станцын үйл ажиллагаа зогсожээ

2026 оны 10 дугаар сарын 29-ний өдөр Дархан Дулааны Цахилгаан Станц ТӨХК-д гэмтэл гарснаар станцын үйл ажиллагаа бүрэн зогссон байна.

Энэ асуудалтай холбогдуулан Шадар сайд, Улсын Онцгой комиссын дарга Н.Номтойбаяр Дархан-Уул аймагт ажиллаж байгаа бөгөөд мэргэжлийн байгууллагынхан станцыг хэвийн горимд оруулах чиглэлээр шуурхай ажиллаж байна.

Гэмтлийн шалтгааныг урьдчилсан байдлаар уг станцын насжилтын хугацаа хэтэрсэнтэй холбон үзэж байгаа юм. Энэхүү цахилгаан станц 1965 оноос эхлэн үйл ажиллагаа явуулж эхэлсэн.

Станц Дархан-Уул, Сэлэнгэ, Төв аймгийн 26 сумын нийт 60 мянга гаруй хэрэглэгчдэд цахилгаан эрчим хүч түгээдэг ажээ.

Сэтгэгдэл