Улаанбаатар хот үүсэн байгуулагдсаны 387 жилийн ойн хүрээнд нийслэлийн Засаг дарга Б.Пүрэвдагва хөгжмийн зохиолч, Урлагийн гавьяат зүтгэлтэн Гэсэржавын Пүрэвдоржийг хоёр өрөө орон сууцаар шагналаа.
“Улаанбаатарын үдэш” дууны үгийг Соёлын гавьяат зүтгэлтэн, сэтгүүлч, яруу найрагч П.Сандуйжав бичиж, хөгжмийг нь Г.Пүрэвдорж зохиосон бөгөөд дуулалтыг нь Бадраагийн Бадар-Ууган гүйцэтгэн олон нийтэд хүргэж, өнөөг хүртэл түгээмэл байдлаар эгшиглэсээр байна.
Г.Пүрэвдорж нийслэл хотод төрж өссөн ба дунд сургуулиа дүүргээд 1975 онд ЗХУ-ын Уралын хөгжмийн дээд сургуульд элсэн орж, 1980 онд төгсөөд уран бүтээлийн замналдаа идэвхтэй оролцож эхэлсэн юм.


Сэтгэгдэл