Улс төр

УИХ-ын гишүүн С.Цэнгүүн залуусын дуу хоолойг төр засаг хангалттай сонсохгүй байгаа нь 70 мянган хүнийг гадаадад гарахад хүргэв хэмээн шүүмжлэв

УИХ-ын гишүүн С.Цэнгүүн улсын төсвийн асуудлаар чуулганы танхимд байр сууриа илэрхийлсэн байна. Тэрбээр залуусын дуу хоолойг төр засаг хангалттай сонсохгүй байгаа нь 70 мянган хүнийг гадаадад гарахад хүргэж байгааг дурдсан юм. Мөн залуусын амьдралыг халамж, тэтгэмжээс хараат бус, өөрсдийн хүчээр босгох бодлогыг дэмжих шаардлагатайг онцлов.

Тэрбээр улсын төсөв нэмэгдэхийн хэрээр бараа бүтээгдэхүүний үнэ өсч, төгрөгийн үнэ цэнэ буурч байгаад санаа зовниж байгаагаа илэрхийлжээ. Төсвийн дотоод зардлын задаргааг тодруулахыг хүсэхэд зарим тохиолдолд ажлыг зогсоох аюултай гэж тайлбарлаж байгааг шүүмжлэв. Тэрээр ийм нөхцөлд 126 гишүүн төсөвтэй холбоотой асуудалд хатуу хяналт тавьж, ил тод байдлыг хангах хэрэгтэй гэлээ.

Сэтгэгдэл