Монгол Улсын Засгийн газар гэр хорооллын айл өрхийн агаарын бохирдлыг бууруулах зорилгоор 2017 оноос эхлэн шөнийн цагаар хэрэглэсэн цахилгааны тарифт хөнгөлөлт үзүүлж эхэлсэн байна. Энэ хөнгөлөлт жил бүрийн 11-р сарын 1-ээс 4-р сарын 1-ний өдрийг хүртэлх хугацаанд хэрэгжинэ.
Шөнийн тарифын хөнгөлөлтөд цахилгааны үлдэгдэл төлбөргүй, зөвхөн ахуйн хэрэгцээнд болон гэр сууц халаах зориулалтаар цахилгаан хэрэглэгчид хамрагдана. Хөнгөлөлтийг цагийн ялгавартай тоолууртай өрхүүд л ашиглах боломжтой юм.
Хөнгөлөлт оройн 21:00 цагаас өглөөний 09:00 цаг хүртэлх шөнийн хэрэглээнд хамаарах ажээ.


Сэтгэгдэл