Нийгэм

Монгол охин АНУ-ын Агаарын цэргийн хүчний шилдэг төгсөгч болжээ

Монгол Улсын иргэн Ц.Үлэмжин АНУ-ын Агаарын цэргийн хүчний анхан шатны цэргийн бэлтгэлийг амжилттай төгсөж, шилдэг төгсөгчийн шагнал хүртсэн байна.

Тэрээр “Honor Graduate Ribbon” шагналын хамт буудлагын ур чадвараараа эксперт түвшинд хүрч, “Marksmanship Expert Award” шагнал авсан аж.

Мөн төгсөлтийн ёслолын жагсаалын үеэр салааны тугийг барин хамгийн урд алхах үүрэг хүлээнэ.

АНУ-ын Агаарын цэргийн хүчний анхан шатны бэлтгэл нь цэргийн сахилга бат, бие бялдар, мэргэжлийн ур чадварыг эзэмшүүлэх сургалт юм.

Сэтгэгдэл