2023 оны арваннэгдүгээр сарын 1-нээс эхлэн 413 мянган ахмадын дансанд суурь тэтгэврийг шилжүүлж эхэллээ. Энэ суурь тэтгэврийг улсын төсвөөс санхүүжүүлж байгаа бөгөөд ахмадууд одоо авч буй тэтгэвэр дээрээ нэмэлтээр сар бүр энэ мөнгийг авах юм. Суурь тэтгэврийн хэмжээ хүн бүрт 100-300 мянган төгрөгийн хооронд байна. Хамрагдагсад нь нийгмийн даатгалын сангаас болон цэргийн тэтгэвэр авч буй, эмэгтэй 55, эрэгтэй 60 нас хүрсэн ахмадууд юм. Суурь тэтгэвэр авахын тулд ахмадууд нэмэлт хүсэлт гаргах, бичиг баримт бүрдүүлэх шаардлагагүй гэж мэдээлж байна.
413 мянган ахмадын дансанд суурь тэтгэвэр шилжүүлж эхэллээ


Сэтгэгдэл