Эрүүл мэнд

Эрүүл мэндийн салбарын ажилтнуудын цалин 2026 онд дахин 20 хувиар нэмэгдлээ

2026 оны арваннэгдүгээр сарын 1-нээс эхлэн эрүүл мэндийн салбарын ажилтнуудын үндсэн цалин 20 хувиар нэмэгдэж байна. Энэ оны эхнээс хэрэгжүүлсэн цалингийн нэмэгдэл нийт 50 хувьд хүрсэн байна.

Монгол Улсын Засгийн газрын шийдвэрээр эрүүл мэндийн салбарын ажилтнуудын цалинг 2026 оны нэгдүгээр сарын 1-нээс 30 хувиар нэмэгдүүлсэн ба арваннэгдүгээр сарын 1-нээс дахин 20 хувиар өсгөхөөр шийдвэр гаргасан юм.

Цалингийн шинэчилсэн хэмжээгээр дарга 2,708,000 төгрөг, дэд дарга, дэд захирал 2,577,000 төгрөгийн үндсэн цалинтай болжээ. Эрчимт эмчилгээний мэс заслын их эмч 2,456,000 төгрөг, нарийн мэргэжлийн их эмч 2,339,000 төгрөг, ерөнхий мэргэжлийн их эмч 2,226,000 төгрөгийн цалин авна.

2026 оны нэгдүгээр сарын 1-ний цалинтай харьцуулахад даргын цалин 361,000 төгрөгөөр, дэд дарга, дэд захирлын цалин 344,000 төгрөгөөр, эрчимт эмчилгээний мэс заслын их эмчийн цалин 328,000 төгрөгөөр нэмэгдсэн байна.

Нарийн мэргэжлийн их эмчийн цалин 312,000 төгрөг, ерөнхий мэргэжлийн их эмчийнх 297,000 төгрөг, бага эмч, техникч, эм найруулагчийн цалин 283,000 төгрөгөөр өссөн байна. Мөн сувилагч, согог засалч 270,000 төгрөг, туслах сувилагч 257,000 төгрөг, шил угаагч 233,000 төгрөгөөр нэмэгдлээ.

Сэтгэгдэл