Онцлох мэдээ Спорт

Залуучуудын IV олимпын наадмын жүдо бөхийн 55 кг жингийн Монгол тамирчин хүрэл медаль хүртлээ

Сенегал улсын Дакар хотноо болж буй Залуучуудын IV олимпын наадмын жүдо бөхийн эрэгтэйчүүдийн 55 кг жинд Монгол Улсын тамирчин Т. Төгсхүслэн хүрэл медаль хүртэв.

Т. Төгсхүслэн нь 2025 оны өсвөрийн Улсын аварга шалгаруулах тэмцээний мөнгө, 2026 оны өсвөрийн Улсын аварга шалгаруулах тэмцээний алтан медальт юм.

Түүний энэ амжилт нь Монголын жүдо бөхийн залуу үеийн тамирчдын чадвар, олон улсын өрсөлдөх чадварыг харуулсан үр дүн болжээ.

Тамирчин Т. Төгсхүслэн болон түүний дасгалжуулагч багш нарт баяр хүргэе.

Сэтгэгдэл