Монгол Улсын Цагдаагийн ерөнхий газар болон Бүгд Найрамдах Солонгос Улсын Үндэсний цагдаагийн газар хамтран 2026 оны 7 дугаар сард “Жолоодох эрхийн дүрмийн шалгалтад хэлний дэмжлэг үзүүлэх тухай харилцан тохиролцоо”-г байгууллаа. Энэхүү тохиролцооны хүрээнд 2026 оны 10 дугаар сарын 29-нд жолоодох эрхийн дүрмийн шалгалтын цахим программ хангамжийг үйл ажиллагаанд нэвтрүүлэх арга хэмжээг зохион байгуулсан юм. Арга хэмжээнд Цагдаагийн ерөнхий газрын дэд дарга, хурандаа Д.Дашням, БНСУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Чой Жин Вон болон бусад албаны төлөөлөгчид оролцлоо. Үүгээр Монгол Улсын иргэд БНСУ-д монгол хэлээр, харин БНСУ-ын иргэд Монгол Улсад солонгос хэлээр тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн дүрмийн шалгалт өгөх боломжтой боллоо.
Монгол, БНСУ-ын Цагдаагийн газрууд хэлний дэмжлэгтэй жолоодох эрхийн шалгалтын тохиролцоог байгууллаа


Сэтгэгдэл